Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан

2015-08-10 15:48:19

Малчид, ард иргэдийн анхааралд: Төвийн нутгаар долоо хоногийн дунд үеэр их бороо орж сэрүүснэ.

2015 оны наймдугаар сарын 10-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс 6-11 м/с. 17 цагт 32 хэм, 20 цагт 27 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 32 хэм дулаан, харьцангуй чийгшил 14 хувь, агаарын даралт 866  гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны наймдугаар сарын 10-ны 21 цагаас наймдугаар сарын 11-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Баян-Өлгийн нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд   5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Орхон-Сэлэнгэ, Туул голын сав газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 31-33 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 29-31 хэм дулаан байна.


2015 оны наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

12-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд баруун зүгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 12, 15-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй