Шууд Chart

Улаанбаатарт 32 хэм дулаан

2015-08-11 07:20:15

Малчид, тариаланч, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь талын нутгаар аагим халуун үргэлжлэхийг анхааруулж байна.

2015 оны наймдугаар сарын 11-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, Говийн бүс нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 17 хэм дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.   


2015 оны наймдугаар сарын 12-ноос наймдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

12-нд төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зүүн хагаст, 14-нд баруун зүгийн баруун хэсгээр, 15-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 12-нд төв, говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд зүүн зүгийн нутгаар, 14-нд Алтайн салбар уулсаар, 15-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 12, 15-нд нутгийн баруун хагаст, 13-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.


Улаанбаатарт 32 хэм дулаан  
Үзсэн: 585 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй