Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

2015-08-12 15:19:38

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн зарим нутгаар их бороо орно.


2015 оны наймдугаар сарын 12-ны 21 цагаас наймдугаар сарын 13-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 6-11 метр. Баян-Өлгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 7-12 хэм, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар 16-21 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 15-20 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр сэрүүсч 20-25 хэм, нутгийн зүүн хэсгээр 25-30  хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дорноговийн нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар сэрүүсч  шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.


2015 оны наймдугаар сарын 14-ноос наймдугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

14-нд баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгаар, 15-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 16-нд төв болон говийн нутаг, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, 17-нд төв, говь, зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  14-нд Алтайн салбар уулсаар, 15,16-нд зарим газраар, 17-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 15-нд баруун зүгийн нутгаар, 16-нд нутгийн баруун хагаст, 17-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 13-18 хэм, Дорнод Монголын тал нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан  
Үзсэн: 556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй