Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-08-18 09:27:08

2015 оны наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 24-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Ойрын 4 хоногтоо нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орж, сэрүүн байна-


Баруун аймгуудын нутгаар: 17-нд нутгийн зүүн хэсгээр бороо, 21, 23-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс 4-9 м/с. 22, 23-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр сэрүүн  байна. 19-нөөс халж Алтай, Хангайн уулархаг нутгаар өдөртөө 18-23 хэм шөнөдөө 4-9 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор өдөртөө 28-33 хэм шөнөдөө 12-17 хэм, бусад нутгаар өдөртөө 22-27 хэм, шөнөдөө 9-14 хэм дулаан байна.  


Төвийн аймгуудын нутгаар: 17, 18-нд ихэнх нутгаар, 19-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эхээр нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс зүүн хойш эргэж 6-11м/с, бусад хугацаанд нийт нутгаар баруун өмнөөс 4-9м/с. Хугацааны эхээр нийт нутгаар сэрүүн Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 10-15 хэм, шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар өдөртөө 15-20 хэм шөнөдөө 6-11 хэм дулаан байна. 19-нөөс нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар бага зэрэг хална.  


Зүүн аймгуудын нутгаар: 17-нд зарим газраар, 18, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эхээр зүүн өмнөөс, бусад хугацаанд зүүн хойноос 5-10 м/с байна. Ихэнх хугацаанд шөнөдөө Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө нийт нутгаар 22-27 хэм дулаан байна.    


Говийн аймгуудын нутгаар: 17-нд зарим газраар, 18, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хугацааны эхээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад хугацаанд баруунаас 5-10м/с. 17-19-нд өдөртөө 19-24 хэм шөнөдөө 7-12 хэм дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар өдөртөө 28-33 хэм шөнөдөө 14-19 хэм дулаан байна.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй