
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.
2015 оны наймдугаар сарын 18-ны 21 цагаас наймдугаар сарын 19-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 хэм, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 6-11 хэм, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө бүх нутгаар 20-25 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 9-11 хэм , өдөртөө 20-22 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 9-14 хэм, өдөртөө Дорноговийн нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 19-21 хэм дулаан байна.
2015 оны наймдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 24-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
20, 21-нд зүүн зүгийн нутгаар, 23-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 23-нд Алтайн уулсаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан | ||
Үзсэн: 881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.