Шууд Chart

Хортон шавж устгал 90 хувьтай байна

2015-08-21 14:35:55

Энэ жил нийслэлд ойн хортон шавжийг хүн болон байгальд хоргүй байдлаар устгаж байгааг албаныхан мэдэгдлээ. Байгаль, цаг уурын өөрчлөлт, хэт дулаарлаас шалтгаа­лан ойн санд хортон шавж эрс ихсэх нь ойн түймэр болон  хулгайчдаас дутуугүй модыг дахин сэргэх чадваргүй болгож сүйтгэ­дэг. Хор­тон шавж­тай тэмцэх нь бай­галь хамгаалалд нэлээд чу­халд тооцогддог байна. Тиймээс устгал хийх талбайгаа судалж, их хэмжээний тархалттай хэсэгт шавж устгах ажлаа эхлүүлдэг аж.

Нийслэлийн хувьд 90 мянган га талбайд судалгаа шинжилгээ хийснээс 6100 га талбайд устгал хийх шаардлагатай гэж үзсэн байх юм. Одоогоор устгалын ажил 90 хувьтай байна гэж Нийслэлийн байгаль, орчин ногоон хөгжлийн газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга н.Болдбаатар ярилаа.

Нийт талбайн 60 хувьд нь авиагаар буюу онгоцоор, үлдсэн хувьд механик аргаар устгал хийж буй юм байна. Авиагаар тэмцэх ажилд бактерийн бэлдмэл мөн зарим тохиолдолд химийн бэлдмэл ашигладаг байна. Гэхдээ химийн бэлдмэл байгаль болон хүн амьтанд хортой учраас аль болох татгалзаж байгааг хэлсэн юм. Зарим хорхой шавжийн хувьд улирлаас шалтгаалж устгах шаардлагатай учраас устгалыг нэг дор хийх боломжгүй байдаг аж. Ногоон бүсэд хамгийн их тархсан хортон шавж нь хүр хорхой, Сибирийн хүр эрвээхэй гэнэ.  


Хортон шавж устгал 90 хувьтай байна   
Үзсэн: 2203 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-08-21 19:27
Gert baigaa shorgoolj ustgax uu

Бидэнтэй нэгдээрэй