
2015 оны наймдугаар сарын 27-ны 21 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 28-30 хэм дулаан байна.
2015 оны наймдугаар сарын 28-ны өдрөөс есдүгээр сарын 01-ний өдөр хүртэл Улаанбаатарт: 29, 30 -нд түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Шөнөдөө Тэрэлж орчмоор 4-9 хэм, бусад дүүргээр 10-15 хэм, өдөртөө нийт дүүргээр 24-29 хэм дулаан байна.
2015 оны наймдугаар сарын 27-аас наймдугаар сарын 31-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 29,30-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 27-нд Алтайн уулсаар, 28-нд баруун зүгийн нутгаар секундэд түр зуур 16 метр, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Говийн нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Улаанбаатарт 30 хэм дулаан | ||
Үзсэн: 548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.