Шууд Chart

Улаанбаатарт 23 хэм дулаан

2015-08-29 09:01:55

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо зарим газраар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ.  

2015 оны наймдугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 7-12 метр, Алтайн уулс болон говийн нутгаар секундэд  түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 16-21 хэм, Говийн бүсийн нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 13 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2015 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 02-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

Наймдугаар сарын 30, есдүгээр сарын 2-нд зарим газраар, 31-нд нутгийн баруун хэсгээр, есдүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 31, есдүгээр сарын 1-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.


Улаанбаатарт 23 хэм дулаан  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй