Шууд Chart

Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх, кассжуулах ажлыг хийнэ

2015-09-04 10:41:54

Нийслэлийн зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/695 дугаар захиамжийн дагуу  Улаанбаатар хотод зочид буудал, амралтын газар, ресторан, баарны үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа болон тамхины жижиглэн худалдаа эрхлэн явуулж буй иргэн, хуулийн этгээдийг тоолох, албан татвар суутгагчаар бүртгэх ажлыг 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо.
Ингэснээр нийслэл хотын албан татвар суутгагчийн мэдээллийн нэгдсэн санг бий  болгох, татварын ногдуулалт, төлөлтийг сайжруулах, орон нутгийн төсвийн орлогын тогтвортой эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байгаа юм.  Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх ажлын хэсгийг дүүрэг, хороодын хэмжээнд байгуулан ажиллах юм байна. 


Нийслэл хотын албан татвар суутгагчийг тоолох, бүртгэх, кассжуулах ажлыг хийнэ   
Үзсэн: 723 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй