Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2015-09-04 14:18:17

Өнөөдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Алтай нуруунаас усжих Буянт, Хангай нурууны өврийн Завхан, Түй, Байдраг зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-20 см нэмэгдэж, Байдраг гол Баянбүрд сум, Буянт гол Ховд хот орчмоор үерийн түвшинг 5-15 см давсан байдалтай байна. 

Иймд дээрх голуудын сав болон голын эрэг, татам дагуу суурьшиж, нутагшиж байгаа малчид, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын сектороос анхааруулж байна.


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй