Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан

2015-09-06 15:08:53

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө төвийн нутгаар, маргааш нутгийн зүүн хагаст  бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, 7-8 нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

2015 оны есдүгээр сарын 06-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 7-12 м/с. 17 цагт 23 хэм, 20 цагт 18 хэм дулаан байна. 15 цагт Улаанбаатарт: 23 хэм дулаан, харьцангуй чийгшил 32 хувь, агаарын даралт 870  гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.


2015 оны есдүгээр сарын 06-ны 21 цагаас есдүгээр сарын 07-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар бороо орно, өдөртөө бороо орохгүй.  Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч  Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ.  Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно.  Салхи баруун өмнөөс  хойш эргэж секундэд 7-12 метр. Зарим газраар  секундэд  түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, Төв аймгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар  4-9 хэм, өдөртөө  Өвөрхангайн нутаг, Төв , Сэлэнгийн өмнөд  хэсгээр 15-20 хэм,  бусад нутгаар  11-16  хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн хойноос  секундэд 6-11 метр. Өдөртөө зарим газраар  секундэд  түр зуур 16 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө  7-12 хэм, өдөртөө  нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр.  Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө  нутгийн хойд хэсгээр, өдөртөө зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө зарим газраар  секундэд  түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар  шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө  8-10 хэм, өдөртөө  сэрүүсч 14-16 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 08-наас есдүгээр сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

8,10-нд нутгийн зүүн хагаст, 9-нд зарим газраар  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 8-10-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ,  өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 9 хэм дулаан  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй