
2015 оны есдүгээр сарын 07-оос есдүгээр сарын 14-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
-Хугацааны эхний хагаст сэрүүснэ-
Баруун аймгуудын нутгаар: 7-8-нд уулархаг нутгаар, 9-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүнээс 4-9м/с. ойрын 3 хоногтоо сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24хэм , бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.
Төвийн аймгуудын нутгаар:7-8нд нутгийн хойд хагаст, 9-нд уулархаг нутгаар, 10-нд зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос 3-8м/с, 10-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 7-11-нд Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм дулаан хөрсөн дээр сулхан цочир хүйтэрнэ, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 11-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: 7,10-нд зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи зүүн хойноос 5-10 м/с, 10-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 8-11-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэм өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 16-21 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 7-10 нд салхи зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 8-10-нд сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.