Шууд Chart

Улаанбаатарт 15 хэм дулаан

2015-09-08 06:48:12

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Нутгийн зүүн хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2015 оны есдүгээрр сарын 08-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Төвийн нутгийн хойд хэсэг, говийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2015 оны есдүгээр сарын 09-наас есдүгээр сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

9-нд зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Салхи 9-11-нд говь, талын нутгаар, 12-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 хэм дулаан байна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, 12-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт 15 хэм дулаан  
Үзсэн: 545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй