Шууд Chart

Улаанбаатарт 18 хэм дулаан

2015-09-09 07:03:19

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:  Нутгийн баруун хэсгээр бороо орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

2015 оны есдүгээрр сарын 09-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 16-18 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 72 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 10-наас есдүгээр сарын 14-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 10-11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-нд баруун зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.


Улаанбаатарт 18 хэм дулаан  
Үзсэн: 501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй