Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

2015-09-09 14:52:44

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орж, сэрүүхэн байна.


2015 оны есдүгээр сарын 09-ны 21 цагаас есдүгээр сарын 10-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18  хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм  дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр.  Шөнөдөө 0-2 хэм , өдөртөө 15-17 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Дорноговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө бүх нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 хэм өдөртөө  13-15 хэм дулаан байна


2015 оны есдүгээр сарын 11-наас есдүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

11-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 13-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 14-нд баруун зүгийн нутаг болон төвийн нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 13-14-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 11-нээс нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, говийн нутгийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 14-нд баруун зүгийн нутгаар сэрүүснэ

 


Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан   
Үзсэн: 487 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй