Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан

2015-09-13 15:31:11

Малчид, тариаланчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа  ихэнх нутгаар өдөртөө дулаан байна.

2015 оны есдүгээр сарын 13-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Салхи баруун өмнөөс 6-11 м/с. 17 цагт 24 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 25 хэм дулаан, харьцангуй чийгшил 20 хувь, агаарын даралт 864  гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 13-ны 21 цагаас есдүгээр сарын 14-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.  Алтай, Хангайн уулархаг нутгаар  шөнөдөө 1-6 хэм, өдөртөө  сэрүүсч 12-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар  шөнөдөө 8-13 хэм, өдөртөө  22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм  дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд  6-11 метр. Шөнөдөө 3-5 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 15-нөөс есдүгээр сарын 19-ний хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

15-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 16-17-нд зүүн зүгийн нутгаар  бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 15-16-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 10 хэм дулаан  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй