Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2015-09-14 12:35:50

2015 оны есдүгээр сарын 14-өөс есдүгээр сарын 21-ийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Ойрын 3 хоногт салхи шуургатай, сэрүүснэ-


Баруун аймгуудын нутгаар: 14-нд зарим газраар, 15-нд уулархаг нутгаар, 19-20-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 14-15, 18-20-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Ойрын 3 хоногт сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн өдөртөө 7-12 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 хэм өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан байна. Бусад хугацаанд дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: 14,19-нд нутгийн баруун хойд хэсгээр, 15,20-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос 5-10м/с, 14-15,19-20нд зарим газраар түр зуур 16 м/с хүрч шороогоор шуурна. 14,18-19-нд дулаан байна. Бусад хугацаанд сэрүүсч Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн өдөртөө 12-17 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар:  16-нд зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруунаас 5-10 м/с, 15-16,20-нд зарим газраар түр зуур 16м/с хүрч шороогоор шуурна. 14-15 нд шөнөдөө 8-13 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна, 16-18нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн  өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Бороо орохгүй. Салхи баруунаас 6-11м/с, 15-16, 19-20нд зарим газраар түр зуур 16-18м/с хүрч шороо шуурна. 16-17-нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм өдөртөө 15-20 хэм бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 22-27 хэм дулаан байна.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 808 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй