Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2015-09-14 15:36:51

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, сэрүүсэхийг анхааруулж байна.

2015 оны есдүгээр сарын 14-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Цэлмэг. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. 17 цагт 27 хэм, 20 цагт 20 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 27 хэм дулаан, харьцангуй чийгшил 12 хувь, агаарын даралт 861  гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2015 оны есдүгээр сарын 14-ний 21 цагаас есдүгээр сарын 15-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Алайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс  секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр, түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна .  Шөнөдөө 7-9 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун хойш эргэж секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө сэрүүсч 16-18 хэм дулаан байна.


2015 оны есдүгээр сарын 16-наас есдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

16-17-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр, 19-нд баруун зүгийн нутгаар түр зуур 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр бага зэрэг дулаарна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй