
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа. Нийслэлд авто машин худалдан борлуулдаг задгай цэг 200 орчим байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтоосон. 10 дугаар сарын 1-нээс эхлэн ил задгай авто машин, дагалдах хэрэгсэл зарж байгаа газруудыг хаахаар шийдвэрлэсэн юм.
Иймд эдгээр газрыг нэг дор төвлөрүүлэхэд хангалттай зай талбай, үйлчилгээний төвлөрсөн цэгүүдийг байгуулаад байна гэж “Авто худалдааны цогцолбор” үйлдвэрийн газрын дарга н.Байдраг ярилаа.
Нийт 6 мянга гаруй зогсоол бүхий 30 га газарт цогцолборын бүтээн байгуулалт хийжээ. Зогсоолын барилгын ажил бүрэн дуусч талбайн гэрэлтүүлэг, зогсоолын тэмдэг, цагаан шугам, дугаарлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
Тус цогцолборт “Авто тээврийн үндэсний төв”-ийн салбар, даатгал, улсын дугаарын үйлдвэр зэргийг байршуулах юм. Авто машин, түүний дагалдах хэрэгслийг нэг цэгт худалдсанаар хотын түгжрэл буурна гэж албаныхан үзэж байна.
“Авто худалдааны цогцолбор” ирэх 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орно | ||
Үзсэн: 736 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.