
Манай улс энэ оны эхний найман сард дэлхийн 140 оронтой 5.7 тэрбум ам.долларын худалдаа хийсэн байна. Үүний 3.2 тэрбум нь экспорт бол, 2.5 тэрбум нь импорт юм. Үүний зөрүүд гадаад худалдаа 705 сая ам.долларын ашигтай гарсан байна. Импорт 1 тэрбум ам.доллараар, экспорт 300 сая ам.доллараар буурсан учраас гадаад худалдаа ашигтай гарчээ.
Энэ нь валютын гадагшлах урсгал буурсныг харуулж байгаа ч төв банкнаас гаргадаг төлбөрийн тэнцлийн судалгаанаас валютын гарч, орж байгаа урсгал илүү тодорхой харагдана гэж Үндэсний статистикийн хорооны Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга н.Бадамцэцэг хэлж байна.
Энэ оны эхний найман сард гадаад худалдаа ашигтай гарчээ | ||
Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.