Шууд Chart

Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

2015-09-17 13:51:21

Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 99 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн хүрээнд УДЭТ-ын хойд талбайд байрлах Ю.Цэдэнбал агсны  хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө. Энэ арга хэмжээнд МАН, МАХН-ын удирдлагууд болон түүний ар гэрийхэн, хамтран ажиллаж байсан ахмадууд оролцсон юм. Ю.Цэдэнбал агсны Монголын төрийг удирдаж байх үед ард түмэн бичиг үсэгтэй, суурин соёл иргэшилтэй болсон зэрэг түүний түүхэн гавьяаг хойч үедээ үнэн зөвөөр ойлгуулах үүрэг бидэнд бий гэж МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба хэлж байна.

Мөн Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг ирэх онд төрийн хэмжээнд тэмдэглэх, түүний нэрэмжит музейг байгуулахаар төлөвлөж байна гэж тэрбээр мөн хэлсэн юм.

Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй