Шууд Chart

Байнгын хорооны хурал эхлээгүй байна

2015-09-18 11:52:26

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11:00 цагт зарласан ч одоогоор хурлын ирц хараахан бүрдээгүй байна. Тус байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн мягмар гарагт Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, олонхийн саналаар хүлээн авсан. Үүнтэй холбоотойгоор Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсэг боловсруулж хэлэлцсэнээ ийнхүү одоо байнгын хороогоор хэлэлцүүлэх гэж байна. Байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэний дараа үргэлжлүүлэн, ээлжит бус чуулган хуралдаж хаах учиртай.

УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-18-ны хооронд зарлан хуралдуулах захирамжийг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж гаргасан юм.


Байнгын хорооны хурал эхлээгүй байна  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
108.59.8.xxx [207.244.83.xxx] 2015-09-18 14:57
ажлаа хийгээч

Бидэнтэй нэгдээрэй