Шууд Chart

Л.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна

2015-09-18 12:02:41

Л.Гансүх нарыг шүүх хурал энэ долоо хоногт олны анхаарлын төвд байсаар байна. Түүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан түүнийг шүүж байгаа юм.

Шүүх хуралд өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон “Багануур” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр, Үндэсний аудитын газрын байцаагчаар ажиллаж байсан Ш.Ичинхороо гэх гэрчүүд мэдүүлэг өгсөн юм. Өчигдрийн шүүх хурлын үеэр шүүгдэгчдийн өмгөөлөгчид шүүгч Х.Идэрээс, мөн улсын яллагчаар ажиллаж байгаа прокуроруудаас бас шинжээчдээс татгалзах хүсэлт тавьсан боловч шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм. Шүүх хурлын явцын талаар эргэн мэдээлэх болно.

Л.Гансүхийн шүүх хурал үргэлжилж байна  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-09-19 11:07
Ажил хийлээ гээд хүн шулж заль гаргаж өөрөө хэт түнтийж болох уу??????
202.72.247.xxx [202.72.247.xxx] 2015-09-18 16:43
Ажил хийж ч болохгүй, хийхгүй байж ч болохгүй, Хэцүү цаг үе ирж байгаа юм байна даа,
122.201.17.xxx [122.201.17.xxx] 2015-09-18 12:09
хүнийг хэмлмэгдүүлж болохгүй шүү, эрхэм шүүгчдээ.

Бидэнтэй нэгдээрэй