Шууд Chart

“Хубилай Сэцэн хаан” роман хэвлэгдлээ

2015-09-18 14:43:50

Өнгөрсөн зургаадугаар сард Засгийн газрын хуралдаанаар Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг баталж, энэ сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэхээр болсон. Ийнхүү энэ өдрүүдэд их хааны мэндэлсний ойг тохиолдуулан олон арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр л гэхэд “Хубилай Сэцэн хаан” нэртэй роман хэвлэгдэн гарлаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Жамьян энэ талаар ярьж байна.

Монголчууд Хубилай Сэцэн хааны талаар мэдлэг бага байгаа тул энэ романыг зайлшгүй хэвлэх хэрэгтэй болсныг тэрбээр мөн хэлсэн юм. Дашрамд хэлэхэд, "Хубилай хаан" романыг бичсэн зөн билгийн аргаар “Ариун библи”, “Куран судар” зэргийг бичсэн байдаг байна.

“Хубилай Сэцэн хаан” роман хэвлэгдлээ  
Үзсэн: 1931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.6.xxx [112.72.6.xxx] 2015-09-18 18:55
Сүүлийн өгүүлбэрийг ер ойлгосонгүй.

Бидэнтэй нэгдээрэй