
Баянхонгор аймгийнхан төвдөө 10 орчим км урттай бетонон зам тавьж эхэлжээ. Санхүүжилтийг Орон нутгийн хөгжлийн сангаас гаргасан байна. Нийт 3.7 тэрбум төгрөгөөр тавьж байгаа тус зам асфальтан замаас өртөг багатай ч насжилт өндөртэйг орон нутгийн удирдлагууд онцоллоо.
Мөн 5.6 км замыг бүрэн шинэчилж ус зайлуулах хоолойг хийж гүйцэтгэсэн байна. Энэ нь ус зайлуулах хоолойтой барьсан анхны зам болсон гэж Баянхонгор сумын Дасаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга н.Гантулга ярилаа.
Гэр хорооллын дундах авто зам 10 км үргэлжилнэ. Ажлын явц 70 орчим хувьтай, замын суурь болон далангийн ажлыг бүрэн хийж дуусгажээ.
Баянхонгор аймаг төвдөө 10 км засмал зам тавьж байна | ||
Үзсэн: 1366 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.