Шууд Chart

Цагдаагийн албаны иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж байна

2015-09-21 18:54:44

Өнгөрөгч онд Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Үүний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн албан хаагчид хяналт тавих эрх бүхий 5-7 хүнтэй иргэний зөвлөл байгуулсан юм. Хуулиар зөвлөлийн нэг гишүүн нь нэг, гурван гишүүн гурав, үлдсэн гишүүд нь хоёр жилийн хугацаатай байхаар  заажээ.  Үүний дагуу НИТХ-н дэргэдэх иргэний зөвлөлийн нэг гишүүний ажиллах эрхийн хугацаа дуусч сонгон шалгаруулалтыг энэ сарын 11-ээс  эхлэн цахим санал хураалтаар явуулж байна.

НИТХ-н захиргаа хуулийн хэлтсийн дарга н.Азжаргал ярилаа. Сонгон шалгаруулалтанд нийт найм хүн  оролцсоноос хоёр хүн нэрээ татаж одоогоор 6 хүн өрсөлдөж байна. Иргэд саналаа НИТХ-н дэргэдэх “citycouncil.mn” веб хуудсаар өгнө. Сонгон шалгаруулалт өнөөдөр дуусна.


Цагдаагийн албаны иргэний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулж байна  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй