Шууд Chart

Мэргэжлийн чиг баримжааг бага, дунд боловсролын системд суулгах шаардлагатай

2015-09-22 12:26:34

Мэргэжлийн чиг баримжааг бага, дунд боловсролын системд суулгах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тодруулбал, “Ажил мэргэжлийн чиг баримжааны тогтолцоог хөгжүүлэх” сэдэвт зөвлөлдөх уулзалт болж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх, “Ажил мэргэжлийн чиг баримжаа” сэдэвт илтгэл тавьсан н.Нармандах хэлэхдээ, “Манай улс олон улсын жишгийн дагуу мэргэжлийн чиг баримжааг бага, дунд боловсролын хөтөлбөрт суулгах хэрэгтэй. Ингэснээр багаасаа мэргэжлээ сонгох нь хөдөлмөрийн зах зээлд илүүдэл үүсэхээс сэргийлдэг” гэлээ. Мөн мэргэжилтэй ажилгүйдлын түвшинг ч бууруулна гэсэн юм.
 


Мэргэжлийн чиг баримжааг бага, дунд боловсролын системд суулгах шаардлагатай  
Үзсэн: 453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй