Шууд Chart

Усны эх үүсвэр бүхий газруудыг хамгаалах шаардлагатай гэв

2015-09-22 12:35:30

Зүүн Хойд Азийн хотуудын "Хотын ногоон хөгжил" форум 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр хот суурин газрын  тогтвортой эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгууламж, усны менежмент сэдвээр хэлэлцэж,  туршлага солилцож байна. Улаанбаатар хот ундны болон хэрэглээний усаа газрын гүнээс авдаг.

Нийслэлчүүдийн хэрэглээ жил ирэх бүр нэмэгдэх хандлагатай байгаа учраас өөр эх үүсвэрээс усны хэрэглээгээ авах зайлшгүй шаардлага тулгарч байгааг албаныхан онцолж байна. Тиймээс усны нөөцийг дахин тогтоох, усны эх үүсвэрийг хамгаалалтанд авах шаардлагатай гэж Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ форумын үеэр онцолж байсан юм.
 


Усны эх үүсвэр бүхий газруудыг хамгаалах шаардлагатай гэв  
Үзсэн: 439 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй