
Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Налайх дүүрэгт энэ жил нийт 8 байршилд орон сууцны хорооллын дундах замыг шинэчилсэн байна.
Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор, 7 байршилд хурд сааруулагч, 5 газарт гэрлэн дохио нэмж суурилуулахаар төлөвлөсөн гэж Нийслэлийн авто замын газрын зам ашиглалтын байцаагч Энхбаатар мэдээллээ. Учир нь дээрх 2 дүүргийн иргэд, оршин суугчдын зүгээс байшин хорооллын дундах замын эвдрэл хэрээс хэтэрч, гэрлэн дохио, тэмдэг тэмдэглэгээгүй зам олон байгаа тухай УИХ-ын гишүүн Ж.Батзанданд уламжилсан байна. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан холбогдох албаны хүмүүсээс ямар ажил хийж байгаа талаар нь асууж тодруулсан юм. Ингээд Нийслэлийн авто замын газрын зам ашиглалтын байцаагч О.Энхбаатарийн өгсөн мэдээллийг хүргэе.
Орон сууцны найман хорооллын замыг шинэчилжээ | ||
Үзсэн: 440 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.