
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 380 америк доллараас 4 мянган долларт хүрчээ. Мөн хүн амын дундаж наслалт долоогоор нэмэгдсэн гээд Монгол улс ардчилсан тогтолцоонд шилжиж, Ерөнхийлөгчийн институтыг байгуулсны үр дүн ийнхүү харагдаж байна гэж Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр болсон “Үндсэн хуульт ёс ба Ерөнхийлөгчийн бүрэн эрх” сэдэвт олон улсын онол практикийн бага хурлын үеэр онцоллоо.
Гэхдээ 25 жилийн хугацаанд гарсан энэ амжилтаа бататгахын тулд бид цаашид гурван зүйл дээр анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, Засаглалын үр ашгийг дээшлүүлэх, өрсөлдөх чадамжийг сайжруулах. Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчноо тодорхой, найдвартай болгох. Гуравдугаарт, гадаад бодлогоо тогтвортой авч явах гэдгийг тэрбээр нэмж хэллээ.
Ерөнхийлөгчийн институтын үр дүнгийн талаар хэлэлцэв | ||
Үзсэн: 583 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.