
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, БНСУ-н “Кэй уотер” корпорацитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд усны алдагдлыг бууруулах чиглэлээр боловсон хүчин бэлтгэх юм байна. Цаашлаад хоёр улс усны үйлчилгээний салбарт хамтран төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж, усны чанар, аюулгүй байдлыг хангах, усны алдагдлыг бууруулах, менежментийг сайжруулах зэрэг олон ажил төлөвлөжээ.
Мөн салбарын бодлого, хууль эрх зүйн орчинг сайжруулж, усны мэргэжилтэн бэлтгэх, шинэ технологи нэвтрүүлэх зэрэг ажлыг хийнэ. Ингэснээр нийслэлийн төдийгүй орон нутгийн усны хангамж, нөөц, тэгш хуваарилалт зэрэг асуудлыг БНСУ-н “Кэй уотер” корпорацийн тусламжтай шийдвэрлэх боломж бүрдэж байгаа юм. Усны салбар нь өөрөө дэлхийн хэмжээний чухал салбар учраас туршлагатай улс орноос шинэ техник технологи нутагшуулах нь чухал ач холбогдолтойг албаныхан онцоллоо.
Энэ талаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ч.Эрдэнэчимэг ярилаа.
БНСУ-тай усны салбарт хамтран ажиллана | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.