
Говь-Алтай аймгийн Алтай хотод 2014-2015 онд нийт 80 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн байна. Тухайлбал, 3500 айлын орон сууц, сургууль цэцэрлэгийн цогцолборын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр аймагтаа анх удаа хэрэглээний халуун хүйтэн устай орон сууц барих дэд бүтцийн цоо шинэ төлөвлөлт хийснийг засаг дарга О.Амгаланбаатар хэллээ.
Мөн Говь-Алтай аймаг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны цэвэр усаар хүн амаа бүрэн хангажээ. Тус аймаг 2014 онд “Эрүүл ус” хөтөлбөрийг хэрэгжүүлж нийт хүн амын дунд тулгамдаад байсан цэвэр усны асуудлаа шийдсэн байна. Энэ хөтөлбөрийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн гэдгийг аймгийн удирдлага мэдээллээ.
Говь-Алтай аймагт 80 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийжээ | ||
Үзсэн: 484 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.