Шууд Chart

"Хубилай хааны их хүрээний дуулал”-ыг олон нийтэд толилуулав

2015-09-23 14:42:32

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг энэ сарын 15-аас эхлэн тэмдэглэсэн. Харин өнөөдөр уг арга хэмжээний хаалт Чингисийн талбайд болж байна. Хаалтын тоглолтод 300 орчим хөгжимчний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжим оролцож Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболдын “Хубилай хааны их хүрээний дуулал” зэрэг шинэ уран бүтээлийг олны хүртээл болголоо. Түүхэнд тэмдэглэснээр Юань улсын үед 50 гаруй нэр төрлийн хөгжмийн зэмсэгтэй байсан. Үүнээс 30 гаран өнөө цагт өвлөгдөж ирсэн байдаг. 700 гаруй жилийн дараа анх удаа Төрийн их найрлыг эгшиглүүлэн ая дууны дээжээс ард түмэндээ өргөн барьж байна тоглолтын ерөнхий найруулагч ҮДБЭЧ–ын дэд захирал Н.Болд хэллээ.  

Хубилай хааны үед 500 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимчидтэй байжээ. Түүний монголын түүх, урлаг соёлын салбарт байгуулсан гавьяа үнэлэгдэшгүй их гэж судлаачид хэлж байна.
 

"Хубилай хааны их хүрээний дуулал”-ыг олон нийтэд толилуулав  
Үзсэн: 762 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй