Шууд Chart

Б.Ганчимэг: Чулуун царгил хөгжим хүүхдийн боловсролд эерэг нөлөө үзүүлдэг

2015-09-23 14:49:53

Баянхонгор аймаг чулуун царгил хөгжмийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарч байна. Тус аймгийн хүүхдийн “Тэмүжин” театр    чулуун царгил хөгжмийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хэрхэн яаж тоглохыг зааж, сургаж эхэлжээ. Уг хөгжмийн зэмсэг нь байгалийн дуу авиаг гаргадаг учраас хүүхдийн боловсролд эерэг нөлөө үзүүлдэг байна. Үүнээс гадна “Тэмүжин” театрын хүүхдүүд олон шинэ дуулалт жүжиг тавиад байна гэж Хүүхдийн “Тэмүжин” театрын дарга Б.Ганчимэг ярилаа. 

Дашрамд дурьдахад, Баянхонгор аймагт анх БНМАУ-ын Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр аймгийн төвд 1986 онд 620 хүүхэдтэй 14 төрлийн дугуйлан хичээллүүлж, үйл ажиллагааг эхлэж байжээ.   
 

Б.Ганчимэг: Чулуун царгил хөгжим хүүхдийн боловсролд эерэг нөлөө үзүүлдэг   
Үзсэн: 2104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй