
Маргааш дэлхий нийтээр иргэний нийгмийн байгууллагууд “Эрх тэгш, аюулгүй баталгаатай ирээдүйн төлөө” замыг гэрэлтүүлэхийг Засгийн газруудаасаа шаардана. Тодруулбал, 25-27-нд НҮБ-ийн дээд хэмжээний уулзалтаар “Тогтвортой хөгжлийн зорилт”-ыг батална. Энэ уулзалтын өмнөх өдөр буюу энэ сарын 24-нд иргэний нийгмийн байгууллагууд өөрийн улс орондоо тулгамдаад байгаа асуудлаа шийдвэрлүүлэхийг Засгийн газраасаа шаардах юм.
Иймээс Австралиас Энэтхэг, Өмнөд Африкаас Бразил хүртэл, дэлхийн өнцөг булан бүрт хүний эрхийн зүтгэлтнүүд, жирийн иргэд компанит ажил өрнүүлэн, төр засгийн тэргүүнээсээ замыг гэрэлтүүлэн ядуурал, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг шаардана. Энэ үйл ажиллагаанд ч гэсэн манай улс нэгдэж байгааг Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг онцоллоо.
Дэлхийн иргэд “Эрх тэгш, аюулгүй баталгаатай ирээдүйн төлөө” үгээ хэлнэ | ||
Үзсэн: 496 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.