Шууд Chart

“Фольксваген” шалгуур үзүүлэлтэд бүдэрснээ нуужээ

2015-09-23 17:37:43

Германы автомашин үйлдвэрлэгч “Фольксваген” компанийн АНУ-д “хүлэмжийн хий ялгаруулах шалгуур үзүүлэлтэнд тэнцээгүй” гэдгээ нууцалсан гэх дуулиан тус компанийн дэлхийн зах зээлд нийлүүлсэн 11 сая гаруй автомашинд нөлөөлж болзошгүйг эрх баригчид нь мэдэгджээ. Энэ нь тус компанийн анх тооцоолж байснаас 20 дахин их тоо гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл “Фольксваген” компанийн дэлхийн зах зээлд нийлүүлсэн 11 сая гаруй суудлын автомашин хууль бус программ хангамжтай гэсэн үг юм. АНУ-ын байгаль орчин хамгаалалын байгууллага “Фольксваген” хорт хий ялгаруулалтыг хэмждэг төхөөрөмжийг орлуулсан программ суулгасан болохыг тогтоож, улмаар олон нийтэд мэдээлснээр Германы алдарт компанитай холбоотой дуулиан дэгдээд байна.

Америкийн дээрх байгууллагын албан тушаалтнуудын мэдээлснээр, “Фолксваген”-ы шалгуур үзүүлэлтэнд унасан автомашинууд АНУ-д хорт хийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс 40 дахин их хорт хий ялгаруулах боломжтой гэж тооцож байгаа юм байна. “Фольксваген” компани бүтээгдэхүүнийхээ энэхүү доголдлыг засахад 7,3 тэрбум америк доллар зарцуулахаар болсон байна. Германы тээврийн яам “Фольксваген” компанийн автомашинууд Герман, Европын хий ялгаруулах тогтоосон түвшинд нийцэж байгаа эсэхийг судлахаар болжээ. АНУ-ын хууль зүйн яам энэ хэрэгт мөрдөн шалгалт эхлүүлсэн байна. 
 


“Фольксваген” шалгуур үзүүлэлтэд бүдэрснээ нуужээ  
Үзсэн: 696 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй