
НИТХ-ын ээлжит хуралдаанаас нийслэлийн МАН-ын бүлэг Хотын татварын тухай асуудлаар завсарлага авснаар ирэх долоо хоногийн мягмар гараг хүртэл хуралдаан түр хойшиллоо. Татвар төлөгчийн худалдан авсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхинд "Нийслэл хотын албан татвар" ногдуулахаар болсон. Мөн татвар төлөгчийн үйлчлүүлсэн зочид буудал, амралтын газар, зоогийн газар, баарны үйлчилгээнд энэ татварыг ногдуулах юм.
Өнөөдөр НИТХ-аар хотын албан татварын ногдуулах хувь хэмжээг тогтоох асуудлыг хэлэлцэх байсан. Гэвч улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учраас нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлэх цаг үе нь хараахан биш гэж төлөөлөгчид үзэж байна. Тиймээс нийслэлийн МАН-ын бүлэг ирэх 7 хоногийн мягмар гараг хүртэл завсарлага авлаа. Энэ талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч С.Амарсайханы яриаг сонсоё.
Хотын татварын асуудлаар завсарлага авлаа | ||
Үзсэн: 536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.