
Өнөөдөр Улаанбаатар хот орчимд цас орон цаг агаарын нөхцөл байдал муу байгаагаас шалтгаалж гадаад, дотоодын дөрвөн ч нислэг хойшлоод байна. Тодруулбал, Берлин-Москвагийн нислэг хойшилж Улаанбаатарт 23:45 цагт буухаар болсон байна. Харин Хонгконгийн нислэг 17:45, Ханбогдын нислэг 22:45 цаг хүртэл, мөн Бээжингийн нислэг ч хойшилжээ.
Харин Онцгой байдлын ерөнхий газар болон авто тээврийн үндэсний төвийн мэдээлснээр салхи шуурга ширүүсээгүй, нойтон цас л орж байгаа учраас орон нутгийн зам хааж, тээврийн хэрэгсэл хязгаарласан зүйл байхгүй гэлээ.
Цас орсноос болж дөрвөн нислэг хойшлогджээ | ||
Үзсэн: 562 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.