Шууд Chart

2024 оны Олимпийн төлөө таван хот өрсөлдөнө

2015-09-24 18:06:09

Олон улсын олимпийн хороо (IOC) зуны олимпийн XXXIII наадмын төлөө өрсөлдөх таван хотын нэрийг зарлалаа. Эдгээр хотууд бол Унгарын Будапешт, Германы Хамбург, АНУ-ын Лос-Анжелес, Францын Парис, Италийн Ром ажээ.

2017 онд Перугийн нийслэл Лимад болох Олон улсын олимпийн хорооны 130 дугаар чуулганаар олимпийн нийслэл болох азтай хотыг тодруулна. Сонирхуулахад 2024 оны олимпийг зохиох эрхийн төлөө АНУ-ын Бостон, Канадын Торонто өрсөлдөж байсан ч нэр дэвшигчдийг эцэслэн зарлахын өмнө нэрээ татжээ.


2024 оны Олимпийн төлөө таван хот өрсөлдөнө  
Үзсэн: 1084 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй