Шууд Chart

“Бээжин”-гийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна

2013-09-10 15:51:37

“Бээжингийн гудамж” төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, БНХАУ-ын “Бээжин” корпорацийн инженер группийн Монгол дахь салбарын захирал Дү Лиан Ванг нар гарын үсэг зурлаа. Ингэснээр БНХАУ-ын Засгийн газрын 60 сая юанийн буцалтгүй тусламжаар хэрэгжих “Бээжингийн гудамж” төсөл албан ёсоор эхэлж байгаа юм. Бээжингийн гудамж нь Баянзүрх дүүргийн  Сансарын тунелээс ШУТИС-ийн 1-р байрны арын 4 зам хүртэлх гудамж бөгөөд төслийн хүрээнд “Скай” худалдааны төвийн хойд талын гүүрийг шинэчилж, 4 урсгалтай болгох бөгөөд нийт зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэнэ гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


“Бээжин”-гийн гудамжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар тохижуулна  
Үзсэн: 1207 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй