Шууд Chart

5400 гаруй иргэний мэдээллийг шинэчилж оруулна

2015-09-25 16:56:41

Иргэд байршлын 2-3 хаягтай  байдаг нь хүн ам, орон сууцны тооллого хийхэд хүндрэлтэй байгааг мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал,  Манай улс олон улсын жишгээр хүн ам, орон сууцны мэдээллийг 10 жил тутамд тоолж шинэчилдэг. 2010 онд 10 дахь удаагийн тооллого явуулснаас хойш завсрын тооллогыг энэ жил явуулж байна. СХД-ын 13-р хорооны хувьд, 1300 өрхийн 5400 гаруй иргэний мэдээллийг шинэчилж оруулна гэлээ. Гэтэл иргэдийн мэдээлэл давхардах, зарим хаяг нь тодорхойгүй байх зэрэг асуудал гарч байгааг тус хорооны Засаг дарга н.Гүнжилмаа ярилаа.
 


5400 гаруй иргэний мэдээллийг шинэчилж оруулна  
Үзсэн: 975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй