Шууд Chart

“Хаж” мөргөлийн үеэр 700 гаруй хүн амь үрэгджээ

2015-09-27 10:32:13

Исламын шашинтай хүн бүр амьд ахуйдаа наанадаж нэг удаа “ариун” гэгддэг Мекка хотод “хаж” мөргөлд оролцох ёстой байдаг аж. Өнгөрсөн мягмар гарагт эхэлсэн энэхүү мөргөлд дэлхийн өнцөг булан бүрээс 2 сая гаруй хүн оролцож байгаа бөгөөд 5 хоног үргэлжлэнэ. Гэвч  исламын шашны “хаж” мөргөлийн үеэр мөргөлчдийн дунд шахцалдаан болж, олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирсон хэрэг гарлаа. Одоогийн байдлаар энэ золгүй явдлын улмаас амь насаа алдсан хүний тоо 700 даваад байна.

Мөн 800 гаруй хүн гэмтэл бэртэл авч, эмнэлэгт хүргэгджээ. Саудын Арабын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, тухайн үед мөргөлчид мөргөлийн ёслолд зориулсан идээ будаанаас хүртэх гэж хуйларч дайрснаас үүдэж ийм эмгэнэлт үйл явдал болсон байна.

“Хаж” мөргөлийн өмнөхөн Мекка хотод  исламын сүмд барилгын өргөгч кран нурсаны улмаас 100 гаруй хүн амь насаа алдсан юм. Саудын арабын ван Салман энэ хэрэг явдалтай холбогдуулан зохион байгуулалтыг сайжруулж, мөргөл үйлдэх дэг журмыг эргэн авч үзэхийг даалгаад Үүнтэй холбоотойгоор Ираны шашны тэргүүн аятолла Хаменеи Саудын эрх баригчдыг мөргөлчдийн аюулгүй байдлыг хангаж чадаагүйд буруутгалаа.


“Хаж” мөргөлийн үеэр 700 гаруй хүн амь үрэгджээ  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй