
Өнөөдөр “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” тохиож байна. Манай улс энэ жил “Торгон замын аялал жуулчлалд Монгол улсын оролцоо” сэдвийн хүрээнд уг өдрийг зохион байгуулж байна.
Ийнхүү өнөөдөр Үндэсний түүхийн музейн өмнөх талбайд аялал жуулчлалын сургуулиуд “Торгон замын аялал жуулчлалд Монгол улсын оролцоо” нэрийн дор үзэсгэлэн нээлээ. Мөн Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Жуулчны нүдээр монгол орон” фото зургийн үзэсгэлэн гаргаж, мөн туроператор компаниуд өөрсдийн аяллын бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулж сурталчлах болно. Энэ удаагийн арга хэмжээг Аялал Жуулчлалын Багш Судлаачдын Нийгэмлэг, БОНХАЖЯ-ны Торгоны замын аялал жуулчлалын төслийн нэгж, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Монголын Үндэсний Их Сургууль, Нийслэлийн аялал жуулчлалын газар байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа юм.
“Дэлхийн аялал жуулчлалын өдөр” тохиож байна | ||
Үзсэн: 495 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.