
Нийслэлийн иргэдэд цахим системээр газар өмчлүүлж, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га талбайд 28 мянга 963 иргэн газраа өмчилж аваад байна. Иргэдийн хувьд өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байгаа ч өмчилсөн зарим газарт дэд бүтэц хүрээгүй байна. Гэхдээ энэ ажлыг шат дараатай хийж гүйцэтгэнэ гэж Нийслэлийн өмчийн харилцааны газрын ахлах мэргэжилтэн Ц.Шижир ярилаа.
Цахимаар газар өмчлөх эрхээ авсан иргэд тухайн дүүргийнхээ Өмчийн харилцааны газарт өргөдөл гаргаж, өмчлөх эрхээ баталгаажуулах ёстой. СХд-ийн зарлагдсан байршлуудад сонгогдсон иргэд дүүргийн 27-р хорооны байранд, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сонгогдсон иргэд дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албанд хандана. Өргөдлийг 10-р сарын 7-ны өдрийг хүртэл хүлээн авах юм байна.
Иргэдийн өмчилсөн газарт дэд бүтэц хүрээгүй байна | ||
Үзсэн: 760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.