
Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэрч, хур тунадас их унах төлөвтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа. Харин малчид өвлийг өнтэй давж хавартай золгохын тулд хадлан, тэжээлээ сайн нөөцлөх шаардлагатайг тэдний төлөөлөл хэллээ. Булган аймгийн Булган сумын 1-р багийн малчин н.Гантулгынх гэхэд л 10 портер машин өвс бэлтгэжээ. 1000 гаруй толгой мал өвөлжих учраас нэмэлт тэжээл, халгай зэргийг нөөцөлж байна гэлээ. Булган аймгийн Булган сумын 1-р багийн малчин н.Гантулга ярьж байна.
Малчид хадлан, тэжээлээ сайтар нөөцлөх хэрэгтэй гэв | ||
Үзсэн: 573 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.