Шууд Chart

Улаанбаатарт 7 хэм дулаан

2015-09-30 08:20:32

Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр говь, талын нутгаар хур тунадас, цас орж,  ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Говийн аймгуудын ихэнх нутаг болон төв, зүүн аймгуудын зарим нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар  2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  
Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч 5-7 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 89 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.


2015 оны аравдугаар сарын 01-нээс аравдугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв

1-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд  зүүн зүгийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан байна.


Улаанбаатарт 7 хэм дулаан  
Үзсэн: 462 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй