
Зөвшөөрөлгүй баригдсан барилгууд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд саад болж байна. Энэ асуудлыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хорооны дарга Д.Баттулга шийдвэрлэж өгнө гэдгээ мэдэгдлээ.
Одоогийн байдлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн 1351 нэгж талбар бүхий 78.3 га газрыг иргэдтэй байгуулсан хоёр болон гурван талт гэрээний дагуу чөлөөлж ажил хийгдэж байна. Нийт 24 байршилд 39 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр ажиллаж байна. Төсөл хэрэгжих явцад зөвшөөрөлгүй барилгууд саад болж байгааг аж ахуйн нэгжийн удирдлагууд хэлж байна. Тиймээс энэ асуудлыг хурдан шийдвэрлэх шаардлагатай байгааг тэд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хорооны дарга Д.Баттулгаас хүслээ.
Дахин төлөвлөлт хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд нийт 7000 гаруй айлын орон сууцны барилга угсралтын ажил эхэлж, үүнээс өнгөрсөн онд 588 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан. Энэ онд шинээр 1800 орчим айлын орон сууцыг ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.
“Баганат өргөө” компаний салбарын захирал н.Өлзийцэцэг, “Гангар инвест” компаний ажилтан н.Бат-Амгалан нарын яриаг хүргэж байна.
Зөвшөөрөлгүй барилгууд дахин төлөвлөлтийн ажилд саад болж байна | ||
Үзсэн: 650 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.