
Он дуустал гурван сарын хугацаанд хэрэгжих Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан орлогоо ил болгосноор хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөх юм. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэж Сангийн дэд сайд С.Пүрэв хэлж байна.
Иргэд, аж ахуйн нэгжүүд нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ирэх 12-р сарын 31-ны дотор сайн дураар ил болгож, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд хамрагдах юм. Одоогоор энэ хуульд хэчнээн аж ахуйн нэгж хамрагдах нь тодорхойгүй байна.
Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг маргаашнаас мөрдөгдөж эхэлнэ | ||
Үзсэн: 925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.