Шууд Chart

Германы Засгийн газар Цагаачдын тухай хуульдаа өөрчлөлт орууллаа

2015-09-30 17:03:45

Германы Засгийн газар улс оронд нь ирж байгаа дүрвэгчдийн тоог багасгахын тулд цагаачдад орогнол олгох дүрэм журамд нэмэлт өөрчлөлт оруулах, чангатгах тухай хуулийн төсөл боловсруулж, дэмжлээ. Хууль хүчин төгөлдөр болохын тулд одоо парламент хэлэлцэж батлах ёстой.
 
Засгийн газраас санал болгож буй нэмэлтэд эдийн засгийн үүднээс орогнол олгохыг хүсэгчдийг Германаас шууд гаргана, мөн Германд байх хугацаа нь дууссан дүрвэгчдийг ямар ч анхааруулгагүй хөөн гаргахаар болж байна. Үүнээс гадна, Албани, Босни, Косово, Черногори улс хүн амьдрахад аюулгүй гэх жагсаалтад орсон тул эдгээр орноос ирсэн дүрвэгчдийг буцаахаар шийдвэрлэсэн байна. 
 
Энэ хуульд тусгасан бас нэг онцлох зүйл гэвэл цагаачлалын хууль зөрчигчдийг газар дээр нь барьж, шууд нутаг буцаах юм байна. Үүнээс гадна Германы Засгийн газар ирэх 2016 оноос эхлэн холбооны мужуудад нэг цагаачид анх бүртгүүлснээс хойш асуудлыг нь шийдэж дуусах хүртэлх хугацаанд сард 670 евро олгож байх хөрөнгө мөнгийг бас шийджээ. 
 
Ирэх онд холбооны мужууд энэ зорилгод холбооны төсвөөс 2.68 тэрбум евро авна. Мөн Засгийн газар 2016-2019 онд халамжийн орон сууц барих ажилд жил бүр 500 сая евро гаргаж байхаар болжээ. Ирэх сард парламент хуулийн төслийг хэлэлцэнэ, дэмжигдвэл 11 дүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөх юм байна.
 
Энэ онд л гэхэд Герман улс ойролцоогоор 800 мянган дүрвэгч хүлээн авах тооцоо гарч байна. Сүүлийн 10 хоногт л гэхэд тус улсад 30-аад мянган дүрвэгч иржээ. Үүнээс үүдэж Германчуудын дунд, Герман улс ийм олон дүрвэгчийг шингээх үү гэсэн болгоомжлол газар авч байна. 

Германы Засгийн газар Цагаачдын тухай хуульдаа өөрчлөлт орууллаа  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй