Шууд Chart

Армийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

2015-09-30 17:31:18

Дэлхийн Армийн спортын зуны зургаадугаар наадам 10 дугаар сарын 2-нд БНСУ-ын Мунгён хотноо эхлэх гэж байна. Өнөөдөр БХЯ, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагууд, Дэлхийн армийн спортын 6-р наадамд оролцох баг тамирчдаа үдэн мордууллаа.

Энэ удаагийн спортын наадамд дэлхийн 100 гаруй орны зэвсэгт хүчний төлөөлөл 8 мянга орчим тамирчин спортын 24 төрөлд ур чадвараа сорин өрсөлдөнө. Монгол Улсын зэвсэгт хүчнийг төлөөлөн “Алдар” спорт хорооны 80 тамирчин бокс, буудлага, дугуй, жүдо, тэеквандо, чөлөөт бөх, хөнгөн атлетик гэсэн спортын найман төрөлд ур чадвараа сорих юм.

Дэлхийн армийн спортын зөвлөлөөс 4 жил тутам зохион явуулдаг энэ наадам анх 1995 онд Италийн Ром хотод болж, Монгол Улсын Дархан аварга, Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 100 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж байсан нь манайхны уг олимпоос авсан цорын ганц медаль юм. Дэлхийн армийн зуны спортын наадамд манай улсын баг хоёр дахь удаагаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна. Наадам 10 хоног үргэлжилнэ.

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч н.Хосбаяр ярьж байна. 

 

Армийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ  
Үзсэн: 1083 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-01 09:10
амжилт хүсье
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-10-01 09:09
зочин

Бидэнтэй нэгдээрэй